УИХ-ын гишүүд болон сайд нарын нарын гар утасны Мобикомын дугаараас өнөө өглөө хуурамч мессеж иргэдэд хүрсэн байна. УИХ-ын гишүүдийн дугаараас:
"1.Хятад царигаар хилээ сэтлүүлж,
2. Хятад банкаар барьцаалуулж,
3. Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та саналаа өгнө үү" гэсэн мессежийг ард иргэдэд явуулсан байна. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд гишүүний дугаараас ийм мессеж өөрт нь ирсэн байна. Мөн А.Бакей, Ц.Оюунгэрэл гэх мэт гишүүдийн дугаараас зохомол мессеж таржээ.
Одоогоор энэ талаар Мобикомоос албан ёсны тайлбар өгөөгүй байна.
УИХ-ын дарга ТЕГ-ын дарга Б.Ариунсантай холбогдож энэ асуудлыг шалгуулахаар болсон байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт