Мөрөн хотын Спортын ордонд “Хөвсгөл хөгжил” сангийн санаачилгаар “1000 шатарчдын тэмцээн” 11 дүгээр сарын 5-нд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм. "1000 шатарчдын тэмцээн"-ийг Монгол Улсын аварга, Монголын бүх ард түмний VI спартакиадын аварга Б.Мягмарсүрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Спортын мастер, Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн О.Хадбаатар нар шүүн явуулж байна. Тэмцээнийг нээж “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Тэмээ, морь, тэрэг, хүү, ноён, гээд монгол үгэнд өргөн хэрэглэгддэг энэхүү онц сонирхолтой энэ спорт монголчуудаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хөвсгөлчүүд маань их оюунлаг ард түмэн. Энд хуран цугларсан шатарчдаас ирээдүйн дэлхийн аварга төрж гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэхээр Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч М.Очирхуяг нар хүрэлцэн ирсэн юм.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт