2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулж иргэдийн ярьж заншсанаар зөрчил гаргасан автомашинуудыг "ачиж" эхэлсэн. Үүнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болсон зөрчил хамаарч байсан. Тэгвэл эдгээр тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 тээврийн хэрэгслийг ачсан байна. Харин энэхүү захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн 09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон. Уг зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт