
Өршөөлийн хуульд хамрагдсан 1700 гаруй иргэнийг ШШГЕГ-ийн харьяа хорих 401-р ангиас суллаж байна. Өнөөдөр эцсийн байдлаар бүх хоригдлыг гаргаж дуусна. Биднийг өнөө өглөө тус хорих ангид очиход үүдэнд нь хүүгээ, дүүгээ, найзыгаа хүлээж буй аав ээж, ах дүү, найз нөхөд нь цугларсан байлаа. Тэдэн дунд хүүгээ хүлээж зогсоо бололтой ногоон торгон дээлтэй эмээтэй цөөн үг солиход “Уг нь өчигдөр орой гаргана гэчихээд гаргасангүй. Өглөө ирээрэй гэсэн. Хүүгээ хүлээгээд л зогсож байна даа” гэв. Төд удалгүй өглөөний 09 цагийн орчим урд шөнө дамжин өнгөрөх ангид ирсэн 20 гаруй иргэдийг сулласан юм. Хорих ангийн хашаанаас гарч ирмэгцээ гэр бүл болон ойр дотныхондоо үнсүүлээд явах нэгэн байхад ойр дотны хүн нь ирээгүй, харуулдаж зогсох зарим нь ойр хавийнхаа хүмүүсээс утас гуйн “Гарчихлаа, одоо шууд очлоо” хэмээн ярих аж. Үргэлжлэлийг эндээс.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт