ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    1142 төгрөг 85 мөнгө нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

    Цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул МҮЭХ-ноос хэлэлцээрийн талуудтай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага өгснөөс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй, тохиролцоонд одоог хүртэл хүрээгүй байна.

    МҮЭХ-ноос хуулийн дагуу Зуучлагч томилуулах саналыг СБД-ийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн боловч түдгэлзсэн хариу ирүүлжээ. МҮЭХ-ноос СБД-ийн Засаг даргаас ийнхүү хууль зөрчиж, түдгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардсан байна.

     Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 11.04-нд хуралдаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг бий болгож, бодит орлого нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан байна.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар буюу 36,7 хувиар нэмэгдүүлэн шинэчлэн тогтоож байжээ.

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор 2 жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ёстой бол Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна” гэсэн заалтыг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан байна.

    Харин Улсын гурван талт хэлэлцээрийн 3-ын дөрөв дэх заалт буюу төрийн албанд ажиллагчдын цалинг нэмэгдүүлэх, зарим хуулийн шинэчлэлийг хийх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрэлгүй хурал дахин завсарласан байна.

    Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх алхмыг Засгийн газраас хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд Хөдөлмөрийн маргаан хүнд хэлбэрт орох төлөвтэй байгаа  гэж МҮЭХ-ны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй