ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Энхтүвшин, Г.Батбуян, Ш.Батжаргал нар хүрэл медаль хүртлээ

    Малайзын Перлис хотод болж буй модон бөмбөгийн оюутны ДАШТ-ий талбайн цохилтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүч сорьсон Монголын тамирчин Э. Энхтүвшин шилдэг 16 тамирчин шалгарсан тэмцээнд эхний тойрогтоо гоц мөргөж, Тайвань, Индонезийн тамирчныг хожин хүрэл медалийн болзол хангав.

    Харин талбайн цохилтын эрэгтэйчүүдийн хосын төрөлд 16 хос тамирчин өрсөлдсөнөөс Г.Батбуян, Ш.Батжаргал нар Тайланд, Бангладешийн тамирчдыг хожин, Лаосын тамирчидтай медалийн төлөө тоглож хүрэл медалийн болзол хангажээ.

    Эрэгтэйчүүдийн хосын халз тоглолтын төрөлд оролцсон Ц.Баасанжаргал, Д.Даваадорж нар Тайландын тамирчидтай сугалаа таарч тоглон 5:3, эмэгтэйчүүдийн хосын халз тоглолтын төрөлд Б.Хишигжаргал, М.Сугарсүрэн нар Тайландын хосод мөн л 5:3-аар, Г.Ижилцэцэг, Г.Энэрэл нар Тайландын тамирчдад 5:0 хожигдож тоглолтоос хасагдсан байна. Манай эмэгтэйчүүдийн багийн өмнө Тайланд 423, Хонгконг 467, Малайз 490, Тайвань 492 оноотой явж буй.Тиймээс манай эмэгтэй тамирчдын хувьд үлдсэн 24 замын тоглолтод сайн тоглохоос амжилт хамаарна.

    Эрэгтэйчүүдийн багаас Тайланд 418, Хонгконг 458 оноотой яваа. Өнөөдөр эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн хосын талбайн цохилтын халз тоглолт үргэлжилж байна. Цохилтын тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн баг дөрөв, эмэгтэйчүүдийн баг тавдугаар байрт явна.

                                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй