Хүнсний сода хэрэглэдэггүй айл өрх гэж үгүй. Амттай сайхан талх, нарийн боов хийх, цэвэрлэгээ, ариутгал гэх мэт бүх зүйлд хүнсний сода нэн хэрэгцээтэй бодис. Гэхдээ сода ашиглан гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүнүүдийг орлуулах энгийн аргууд байдгаас та бүхэнд сонирхуулж байна.
Батганы эсрэг эмчилгээ:
Хамгийн түгээмэл, байгалийн аргаар батгыг эмчлэх нэг арга бол хүнсний сода юм. Мөн батганаас үүссэн соривийг хүнсний сода арилгадаг. Түүнчлэн тус арга нь арьсыг нөхөн төлжүүлж, шинээр арьс төлжилтийг гайхалтай дэмждэг.
Хийх арга:
Нэг цайны халбага содан дээр хэдэн дусал ус дусаана. Хэт их дусаавал зуурмаг шингэн болох учраас усаа болгоомжтой дусаах хэрэгтэй шүү.
Бэлэн болсон зуурмагаа батга, сорвин дээр түрхээд ус нь ууршиж хатуу болтол нь хэдэн минут арьсан дээрээ байлгаад дараа нь бүлээн усаар зайлж угаана.
Орой бүр унтахын өмнө үүнийг хийх нь өндөр үр дүнтэй.
Нүдний доогуурх (доод зовхин дээрх) хөх туяаг арилгах арга:
Нүдний доогуурх төрөлхийн аль эсвэл ядаргаанаас үүсэлтэй хөх туяаг арилгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг мөн л сода юм.
Хийх арга:
Нэг аяга халуун ус эсвэл цайнд нэг цайны халбага сода нэмээд сайтар хутга.
Үүний дараа нүүр цэвэрлэгч хөвөндөө уусмалаас шингээж доод зовхин дээрээ 15 минут тавина
Дараа нь нүүрээ халуун бүлээн усаар угааж зовхины тос эсвэл чийгшүүлэгч тосноосоо түрхээрэй. Та гайхалтай үр дүнг мэдрэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт