Америкийн том хотуудын гудамжинд гуйлга гуйдаг орон гэргүй хүмүүсийн нэг нь сураггүй алга болжээ. Үнэндээ түүнийг сураггүй болсныг хэн ч анзаарахгүй байлаа. Харин тэр өдөр бүр зогсч гуйлга гуйдаг байсан гудамжны буланд, гал унтраах зориулалттай крантны дэргэд ийм бичиг орхисон байна. Ингэж л тус хотынхон орон гэргүй нэг хүн ор сураггүй болсныг ойлгожээ. Хатуу цаасан дээр “Надад тусалсан бүх хүнд баярлалаа. Одоо би ажилтай болсон. Даваа гарагаас ажилдаа орно. Итгэсэнд баярлалаа” гэж бичжээ. Энэхүү гэрэл зургийг Reddit user rachh109 гэсэн интернет хаягтай хүн олон нийттэй хуваалцсанаар өнөөдрийн байдлаар 2.5 сая хүн үзжээ. Америкийн аль хот, аль гудамж, яг хаана орших галын крант вэ? Энд ямар хүн зогсч гуйлга гуйдаг байсан бэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч хэний ч нүдэнд өртөөгүй орон гэргүй тэр нэг хүн 2.5 сая хүнд хэзээ ч бууж өгөхгүй байхыг сургалаа. Бид тэр хүнийг талархах агуу сэтгэлтэй хүн байснаар нь санах болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт