ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Элэгний донор интернетээр хайж буй бүсгүйн эрэл

    Канад улсын иргэн 28 настай Жиллиан Ди Бернардо амьд үлдэхийн тулд бүхий л аргаа хэрэглэж байна. Тэр интернетээр хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүсээс элэгний донор болохыг гуйж байгаа юм.

    Онтарио хотод амьдардаг, үсчин мэргэжилтэй залуу бүсгүй таван жилийн өмнө хүндээр өвдөж, элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрчээ.

    Канад улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох хүмүүсийг урт жагсаалтад оруулалгүйгээр харин эрхтэн солиулах мэс засалд хэр хурдан орох шаардлагатай вэ гэдгээр нь оноо өгдөг байна. Ди Бернардо өөрийнх нь биеийн байдал эмч нарын өгсөн онооноос хавгүй муу байгаа гэж хэлж байна. Бүсгүйн ээж 11 жилийн өмнө яг ийм өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж, өнөөдөр эрүүл саруул амьдарч байгаа юм.

    Жиллиан Ди Бернардо эмч нарын зөвлөснөөр ийнхүү олон нийтээс тусламж хүсчээ. Үсчин бүсгүйн тусламж хүссэн Фэйсбүүк постыг мянга гаруй хүн дахин түгээсэн бөгөөд байдал түүний огт төсөөлөөгүйгээр эргэж олон арван хүн эрхтнээ хандивлахаар захиа бичсэн байна. Бүсгүй энэ хүмүүс өөрөөс нь гадна донор хүлээж байгаа олон өвчтөнд ач тусаа хүргэнэ гэж найдсан учраас бүх хүнрүү хариу илгээж, холбоо тогтоохыг чармайж байгаа аж. Жиллианы энэ үйлдэл дэлхий дахинд эрхтний донороо хүлээж байгаа ямар олон хүн байгаа вэ гэдгийг дахин нэг санууллаа. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй