ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орон гэргүй хүмүүсийн дунд амьдарч зургийг нь авдаг гэрэл зурагчин

    Гэрэл зурагт сонирхолтой, дуртай хэн бүр заавал анхаарлаа хандуулах ёстой нэгэн ярилцлагыг бид танд орчуулан хүргье:

    "Надад өдөр бүр маш олон и-мейл ирдэг. Тэдний ихэнх нь хэрэглэдэг аппарат, программ, бас хэрхэн сайн зурагчин болох талаар зөвлөгөө асуусан хүмүүс байдаг л даа. Хэдий хүмүүс өөр өөр зүйлс асууж байгаа мэт боловч нэг л сэдвийг тойроод байх шиг л надад санагддаг юм. Тэд миний гэрэл зургуудын зөвхөн өнгөн хэсгийг л харж, ойлгож, мөн тэдэн шиг зураг авч сурахыг хүсдэгийг нь би ойлгодог. Би долоон жилийн өмнө яг л тийм байсан. Янз бүрийн зургууд үзсээр байгаад миний тархи нэг ёсондоо "угаагдчихсан" байсан. Тийм ч учраас надаас өнөөдөр хүмүүс асууж байгаа асуултыг би тэр үед зургийг нь үзэх дуртай байсан хүмүүсээсээ асуух л байсан. Аль болох түргэн хугацаанд хэрхэн гэрэл зургийн аппараттай харилцаж сурах, хэрхэн хурдан амжилтад хүрэх талаар л тэр үед боддог байсан. Гэхдээ одоо эргэн харахад, тэдгээр асуултуудын аль нь ч сайн гэрэл зурагчин болох түлхүүр биш юм. Бүх зүйлийн гол түлхүүр бол ердөө л хайр юм. Би одоо ч Ватиканы гудамжаар хайртай бүсгүйнхээ хүнд өвчтэй ээжид эм хайн, түүнийхээ зовлон шаналалыг хуваалцахын төлөө явж байсан өдрүүдээ санадаг. Тэр өдрүүдээс үлдсэн хүнд мэдрэмж, миний дотор одоо ч хадгалагдсаар л байдаг. Хүн ямар нэг бүтээл хийх, ялангуяа сайн гэрэл зурагчин байхын гол үндэс нь хүнтэй харилцах харилцаа, тэдний сэтгэл хөдлөлийг өөрийн мэт хайрлахад оршдог. 

    Мэдээж аливаа техниктэй харилцаж сурахад онолын мэдлэг хэрэгтэй ч, тэр зүйлийг чин сэтгэлээсээ, өөрийхөөрөө, ухаангүй дурлаж хийхэд тэр онолын мэдлэг чамд тусалдаггүй юм. Үүнээс илүү чухал зүйл гэж бий. Түүнийг өөрийн хүчээр олж авч, мэдрэх ёстой.  "

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй