“Нүцгэлснээс хүчтэй харагдах нь илүү” нэртэй реалити шоуны од Клой Кардашяны бичсэн ном 26.99 ам.доллараар худалдаанд гарлаа. Эрүүл амьдрах, өөрөө өөртөө хэрхэн туслах талаар өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцсан байна.
Анхаарал татахуйц нэртэй тус номондоо Клой “Хоол хийх баяр баясал” гэсэн дэд хэсэг оруулжээ. Энд Клой өөрийнхөө нэг өдрийн хоолныхоо тухай дэлгэрэнгүй танилцуулсан байна. Өглөө сэрмэгцээ өтгөн хар кофе ууж, 8 цагаас өмнө хөлсөө урсгадаг гээд олон сонирхолтой мэдээлэл багтжээ.
3Би өглөөний 5 цагт босдог. Эхлээд том стакан дүүрэн ус өтгөн хар кофетой ууна. Өглөө зургаан цагт бялдаржуулах төв рүү явж, хөлсөө гаргадаг. Удалгүй 8 цагт өглөөний цай. Ингэхдээ бас нэг том шилэн аяга ус уугаад өглөө идэх хамгийн дуртай зүйлээ буюу овьёос иднэ. Тэгээд 11 цагт алимыг газрын самрын тостой, эсвэл жимс, самар иднэ. 13 цагт өдрийн хоол. Хятад маягын тахианы салад. 15 цагт хөнгөн хоол. Гэрийн аргаар хийсэн хаммус, жижиглэж хэрчсэн хүнсний ногоо, эдамам, бас нэг том стакан ус ууна. Энэ удаад жимсний амт оруулсан ус ууна. 19 цагт оройн хоол. Оройн хоолонд ихэнхдээ цэвэр хүнс хэрэглэхийг хичээдэг. Жигнэж болгосон төрөл бүрийн хүнсний ногоог загас, цэцэгт байцааны нухаштай хэрэглэнэ. Мэдээж нэг стакан ус. Тухайн өдрийн хамгийн сүүлийн хоолыг 21 цагт иднэ. Цэвэр Грек тараг, том аяга дүүрэн жимс. Клой одоогоор сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хассан ус уухыг ихэд дэмждэг байна. Мөн өөрөө шинэ хүнсээр хоол хийж, шинэхэн ургамлаар амтлахыг эрхэмлэдэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт