Бид өмнө нь пицца хүргэгч бүсгүй мянган долларын тип авсан тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад бага насны хүүхэдтэй залуухан зөөгч бүсгүй 600 долларын тип авсан тухай хүргэж байна.
Теннеси мужийн Кингспот хотын оршин суугч 21 настай Лорен Болл зоогийн газарт шөнийн ээлжинд ажиллаж байгаад гарын мөнгөнд 600 ам.доллар авчээ. Зөөгч бүсгүйд 600 ам.доллар типэнд өгснийг хараад гайхсан тогооч залуу үйлчлүүлэгчид дээр биеэр очиж лавласан байна. Шөнийн ээлжинд Waffle House зоогийн газарт ажиллаж байсан бүсгүй насаар чацуу шахам хоёр эрэгтэйн ширээнд үйлчилсэн байна. Залуус хоол захиалах зууртаа Харри Поттер номонд дуртай тухайгаа, зөөгч Лорен хоёр настай хүү Колтонтойгоо далайн эрэг дээр амрахыг хүсч байгаа тухай, мөн хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж банкны дансаа улайлгасан тухай энгийн л яриа дэлгэжээ. Залуусын тооцоо 25 ам.доллар болсон ч зөөгч бүсгүйд 600 ам.долларын тип өгчээ. Лорен гарын мөнгөний тоог хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн ч яагаад огт танихгүй хүнд ийм их мөнгө өгч байгааг үйлчлүүлэгчдээсээ асуухад үеийнх нь залуус бусдад туслах дуртай гэж хариулжээ. Хэдэн долоо хоногийн дараа өглөгийн эзэд Waffle House-т эргэн ирж Лоренийг хүүтэйгээ амралтаар явсан эсэхийг нягталжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт