Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдсэн.
Цахимаар Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд 1524 га газарт 14954 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй болсон.
Гэвч цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн хуулийн дагуу харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан тул дээрх 5 байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд 2014 оны 10 сарын 24-ны 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ.
|
Байршил |
хүсэлтээ баталгаажуулаaгүй / иргэд/ |
Нийт тоо |
|
|
19 Эрдэнэ толгой ХУД |
194 |
869 |
|
|
50 Бор үзүүр БХД |
500 |
1483 |
|
|
6 Хожуулын ам БЗД |
157 |
909 |
|
|
48 Тариан булаг БНД |
2156 |
7504 |
|
|
30 Соёондын ам СХД |
773 |
4189 |
|
|
Бүгд |
3780 |
14954 |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт