Энэ жил 11 настай Этан Дамато нь хүний мэдрэлийн системийн хаа нэгтээ хорт хавдар үүсдэг удамшлын өвчтэй хүү. Нүүрнийх нь баруун тал бүхэлдээ хорт хавдарт автсан ч Этан сэтгэхүйн хувьд цоо эрүүл. Тэр лего тоглох дуртай, ирээдүйд лего дизайнер болохыг мөрөөддөг. Хүүгийн үүнээс ч том мөрөөдөл нь нийгмийн цөөнхөд хандах хүмүүсийн хандлагыг өөрчлөх. Үеийнх нь жаалууд хүүгийн царай төрхнөөс айх, гадуурхах, элдвээр хэлэх үе олон байдаг.
Тиймээс хүү гадуур гарах бүртээ яагаад ийм царайтайг нь асуусан, айж гайхсан хүмүүст, хүүхдүүдэд зориулж өөрийнхөө өвчний тухай танилцуулга тараадаг байна. Энэ жил 11 настай хүүгийн бусдын хандлагыг өөрчлөх гэсэн тэмцэл эхэлсэн түүх нь сонирхолтой. Нэг өдөр дөрвөн настай жаалхүү Этаныг хараад “мангас” гэж дууджээ. Этан “Хэнд ч намайг мангас гэж дуудах эрх байхгүй. Би бол хүн” гэж хариулаад ойр орчмынхоо хүмүүст өөрөөс нь ямар нэг зүйлээрээ ялгаатай хэнийг ч бай ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж, өөрийнхөө өвчний талаар хүмүүст мэдүүлэхийг чармайж эхэлжээ. Этаны нүүрэнд ургаж байгаа хорт хавдрыг зогсоох шалгарсан арга анагаах ухаанд байхгүй, харин мэс засал хийлгэх боломж байгаа гэнэ. Гэхдээ мэс заслын үр дүнд Этан инээх, инээмсэглэх чадваргүй болох сөрөг үр дагавар гарч болзошгүй. Этан өөрийнхөө сайхан инээмсэглэлийг алдахыг хүсэхгүй байгаагийн дээр мэс заслын товыг аль болох хойшлуулахыг хүсч байгаа гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт