Бидний хэлж заншсанаар “хийсвэр”-ээр хоёр ихэр охин төрүүлсэн Софи Гуйдолин 8 долоо хоногийн дотор гуалиг биеэ эргүүлэн олж авчээ. Олон хүн түүний гоо үзэсгэлэнг удамшил, аз гэж үзсэн бол дөрвөн хүүхдийн эх энэ бүсгүй “цэвэр хөдөлмөр” гэж хариу өглөө. Софи охидоо төрүүлснийхээ дараа саванд эхэс үлдсэн учраас “цэвэрлэх” мэс ажилбарт орсноо ч нуугаагүй байна. Фитнесийн болон хоол тэжээлийн зөвлөхөөр ажилладаг Софи охидоо тээж төрүүлэх бүх үйл явцаа Инстаграмынхаа 280 мянган дагагчтай хуваалцжээ. Ихэр хүүхэд тээх үедээ Софи нийт 17 кг жин нэмсэн ч жирэмсний үедээ болон төрснийхөө дараа ч дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан учраас 8 долоо хоногт гуалиг биеэ эргүүлэн авчээ. Софи өмнө нь хоёр удаа хүүхэд төрүүлэхдээ нийт 28 кг нэмсэн. “Би өргөлтөөр хичээллэдэггүй, дасгал хийдэггүй, эрүүл биш хоол иддэг байсан. Тиймээс л би өөрийгөө өөрчилсөн. Дөрвөн хүүхдийгээ бахархан дуурайдаг амьдралын эрүүл хэв маягтай болсондоо баяртай байна” гэж Софи ярьжээ. Софи жирэмсний 34 долоо хоног хүртлээ өндөр ачаалалтай дасгалуудаа үргэлжлүүлсэн бөгөөд ихэр охин нь хоёулаа 2.2 кг жинтэй мэндэлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт