ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн болгонд байдаг үхлийн хорноос хэрхэн сэргийлэх вэ

    Энэ хор хүн бүрээс нэгхэн метр зайтай, зарим үед таны биед аль хэдийн байраа эзэлсэн байдаг. Өдөр бүр энэ хоронд хүрч, биедээ оруулан хэрхэн хордож байгаагаа ч мэддэггүй. Таны тархи, мэдрэлийн систем, шүд, дотоод эрхтэн, үе мөч, яс гээд бүгдэд нь энэ хор нөлөөлж байдаг. Энэ хорыг ХҮНД МЕТАЛЬ гэж нэрлэдэг. Бид танд хүнд металийн тухай ойлголт болон түүний хор хөнөөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаарх үнэтэй зөвлөгөөг өгье.

    Хүнд металь

    Эрүүл мэндэд асуудал үүсгэгч хөнгөн цагаан, мөнгөн ус, хар тугалга, кадми, хүнцэл зэрэг хүнд металь байна. Сүүлийн жилүүдэд эдгээр хүнд металиудын хэмжээ эрс нэмэгдэх болсон нь уул уурхай, барилга, үйлдвэржилт, хөрсний бохирдол зэргээс шалтгаалж байгаа хэрэг юм. Улаанбаатар хотын хөрс хүнд металийн бохирдол ихтэй, уснаас ч хүнд металь илэрсэн тохиолдол бий.

    Хүнд металиуд таны биед хэрхэн нөлөөлдөг вэ?

    1- Хөнгөн цагаан

    Эх үүсвэр: Хоолны сав суулга, хоол хүнс, шар айраг, лааз, хөнгөн цагаан тугалган цаас, цагаан гурил, жигд нунтаг, хөлс хатаагч, маргарин, буферийн аспирин болон цайруулсан цагаан гурил.

    Аюул:

    Хөнгөн цагаан нь мэдрэлийн систем, нойргүйдэл, сэтгэл санааны тогтворгүй байдал, бухимдал, мартамхай болох, толгой өвдөх, сэтгэн бодох чадварт муудах зэрэг асуудлын шалтгаан. Мөн ясан дахь фосфор, кальцыг гадашлуулдаг хөнөөлтэй. Түүгээр барахгүй булчин өвтгөх, ярих чадвар муудах, цус багадалт, хоол боловсруулалт, элэгний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, тархины эд эсүүдэд муугаар нөлөөлдөг.

    2- Мөнгөн ус

    Эх үүсвэр: Мөнгөн шүд, мөөгөнцөр болон пестицид, гоо сайхны бүтээгдэхүүн, шивээсний будаг, ханиадны вакцин, туулгах эм, гэрийн термометр, загас /махчин загас, туна/.

    Аюул:

    Мөнгөн ус нь хүний эд эс бүхэнд муугаар нөлөөлдөг. Уушиг, бөөр гэх мэт дотор эрхтэн ялангуяа тархи, мэдрэлийн системд хор хөнөөлтэй. Мөнгөн ус илүүдсэнээр оюун ухааны хэвийн үйл ажиллагаа алдагдах, ой санамж  болон хүртэх мэдрэхүй муудах, сонсгол, сэтгэл гутрал, булчингийн эмгэг, бөөр, ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдох, үргүйдэх, зүрхний шигдээс зэрэг үхэлд хүргэх аюултай. Мөн дархлалын системийг муутгадаг.

    3- Хар тугалга

    Эх үүсвэр: Турба, будаг, бензин, хар зам, үс хатаагч, сонин, принтерийн хор, керамиктай паалан.

    Аюул:

    Хар тугалга нь хүний бие дахь чухал эрдэс, цайр, төмөр, кальци зэргийн үйл ажиллааг идэвхигүй болгодог. Хүүхдэд хар тугалга ихэдсэн бол өсөлтөд нөлөөлж, сонсох, сурах, ойлгох нь удаан болдог. Насан хүрэгчдийн тархи болон мэдрэл, ходоод, бөөр, бамбай булчирхай, элгийг зэргийг гэмтээж эрүүл мэндэд маш муу нөлөөтэй байдаг.

    4- Кадмий

    Эх үүсвэр: Кадмийн гол эх сурвалж бол тамхи юм. Та тамхи татдаг ч бай үгүй ч бай байнга кадмийгаар амьсгалж байдаг. Мэдээж тамхи татдаг хүмүүс нь татдаггүй хүмүүсээс илүү их хордож байдаг. Мөн нүүрсний дутуу шатсан утаанд кадмий ихээр агуулагддаг. Гялгар уут, хуруу зай, бордоо, зургийн будаг, боловсруулсан бүтээгдэхүүн зэрэгт бий.

    Аюул:

    Уушигны хавдар үүсэх гол буруутан нь кадмий байдаг. Мөн бөөрөнд хуримтлагдаж, элэгний цэвэрлэх үйл ажиллагааг муутгаж, хөгшрөлтөд хүртэл нөлөөлдөг.

    5- Хүнцэл /Хаан хор/

    Эх үүсвэр:  Уул уурхай. Амьдралд ойрхон нь шахсан мод буюу модон шал, хүүхдийн савлуур зэрэгт агуулагддаг. Мөн бордоо, далайн хясаанд байдаг.

    Аюул:

    Хүнцэл гэх энэ химийн хүнд металийг монголчууд "Хааны хор" гэж нэрлэдэг байж. Арьсны хавдар, уушиг, давсаг, элэг, гэдэс, бөөрний хавдар үүсгэдэг. Мэдрэлийн систем нөлөөлж, толгой өвдөх, салганах, мэдээ алдах зэргийн гол буруутан нь хүнцэл. Мөн судас гэмтээж, даралт ихэсгэн, ходоодны үйл ажиллагаанд нөлөөлж улмаар элгийг гэмтээдэг. Хүнцлээс болж арьс, хумс хуруунд үү гардаг байна.

    Юу хийх ёстой вэ?

    Хүнд металь нь бидний эргэн тойронд байж байдаг учраас 100 хувь сэргийлнэ гэдэг нь боломжгүй зүйл юм. Гэхдээ тэдгээрийн хор хөнөөлийг дараах аргуудаар бууруулж болно:

    1) Болж өгвөл хол бай

    Дээр дурдсан хүнд металь агуулсан зүйлүүдээс болж өгвөл хол байх хэрэгтэй. Тамхи татдаг бол тамхинаас гар. Хөнгөн цагаан, халуунд тэсвэртэй сав суулганаас татгалзаж зэвэрдэггүй төмөр саваар соль. Шүдний эмчдээ мөнгөн бүрмэл оролцоогүй материал ашиглахыг санал болго. Хэрэв та мөнгөн шүдтэй бол түүнийгээ авахуулж өөр материалаар орлуулах хэрэгтэй.

    2) Шинжилгээ өг

    Шээсний нарийн шинжилгээ өгч таны биед хүнд металиуд хэр их хэмжээгээр агуулагдаж байгааг мэдэж ав.

    3) Эмчилгээнд ор

    Хүнд металийн эмчилгээнд ор.

    4) Эрүүл хүнс ид

    Байгалийн гаралтай жимс ногоо, мах, өндөг хэрэглэ. Биед хэдий чинээ эрдэс дутагдана төдий чинээ хүнд металийн хор үйлчилдэг.

    5) Пробиодик нэмж хэрэглэ

    Пробиотик ( Probiotic) буюу гэдэсний ашигт бактерууд нь гэдэсний үйл ажиллагаа болон дархлалын систем хэвийн явагдахад оролцдог микро организмууд юм. Эдгээр организмууд мөн хүнд металиудтай сайн тэмцдэг. Пробиотик агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй