ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоёр давхраас унасан хүүхэд огт гэмтээгүй байна

    Алдарт зураач Леонардо да Винчи таалал төгсөөд олон зуун жил болсон ч Филаделпиа мужийн нэгэн ээж хүүгийнх нь амийг аварсанд талархаж байна. Дионна Прэйлоу гурван настай хүү Режиналдаа усанд оруулах бэлтгэлээ хангаж байгаад солих цэвэрхэн хувцас авчрахаар хүүгээ угаалгын өрөөнд үлдээжээ. Хэдхэн хормын дараа Дионнаг эргэж ирэхэд хүү нь бараа сураггүй байж. Айх гайхах зэрэгцсэн ээж байшингаараа хайхад хүүгийнх нь уйлах дуу гаднаас сонсогджээ. Гурван настай Режиналд хоёр давхраас богино хугацаанд яаж буусан нь тодорхойгүй гадаа нүцгэн мөлхөж байлаа. Хүүгээ олсондоо баярласан ээж Режиналдыг цонхоор унасныг тэр дороо ойлгожээ. Азаар хүү нь Леонардо да Винчийн “Сүүлчийн зоог” зургийн жаазтай хуулбар зурган дээр унаж, шархдаж гэмтээгүй байжээ. Байшингийн хананд өлгөөтэй байсан зураг яаж хоёр давхрын угаалгын өрөөний цонхны эгц харалдаа, газраас хөндий байрласан болохыг бас хэн гаргасныг Дионна огт мэдэхгүй байгаа ч бяцхан хүүг унах яг тэр үед цонхны дор байж амийг нь аварсанд талархаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй