ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ээ дээ эрчүүд минь сахал сайхан юм биш

    Орчин цагт урт сахалтай хүмүүс, сахлаа толгойн үс мэт засч янзлан олон улсын тэмцээн хүртэл зохион байгуулдаг болсон билээ. Бид энэ тухай та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл английн эрдэмтэд сахал ургуулах нь эрүүл мэндэд хортой зуршил гэдгээс өөр ямар ч ач холбогдолгүй болохыг мэдэгджээ.

    Английн Бирмингемийн үс судлалын төвөөс эрчүүдийн сахал бактер өсгөж үржүүлэхээс өөр ямар ч онцгой ач холбогдолгүй гэдгийг мэдэгдлээ. Тус төвийн зөвлөх Карол Уокер нүүрэндээ их үстэй байх нь нүүрний арьс ойр ойрхон үрэвсэх, нянгийн халдвар авах, бусдад халдаахад гол нөлөөтэй гэв. Эрэгтэй хүний сахал бусад үсэрхэг хэсгээс илүү сийрэг байдаг учраас хог шороо нян зэргийг нягт хадгалдаг байна. Хатагтай Уокер цааш нь “Сахлын үсийг жадтай адил гэж болно. Суурь хэсэг нь дугуй өргөн бол дээшээ нарийсдаг. Мөн буржгардуу байдгаас шалтгаалж их хэмжээний хог шороог хадгалдаг” хэмээн тайлбарлалаа. Иймээс эрчүүдийн сахланд 00-ийн суултуураас илүү нян байдаг аж. Эрчүүд сахлаараа оролдох зуршилтай. Энэ нь амандаа их бактери оруулж байгаа хэрэг аж. Харин гар бохир байсан тохиолдолд нүүр, амандаа нян дамжуулдаг гэсэн үг юм. Мөн идэж буй хоол хүнс сахалд наалдаж сүүн бүтээгдэхүүн бол гашилдаг. Мөн ханиадны нян ч эрчүүдий сахалд хадгалагдаж байдаг гэнэ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй