ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эм тун нь ихэдвэл хор

    Эрүүл байхын тулд дасгал хийж, зөв хүнсээ сонгох тухай л бид ярьсаар, хичээсээр. Үр дүнгээ л хурдхан харахын тулд амьдралд тустай хэвшил, зуршлаа бид санамсаргүйгээр хэтрүүлдэг байна. Цуцалтгүй дасгал хийх, тархинд тустай самрыг хэтрүүлж идэх, бүр гараа хэт ариутгах зэргээр “тун” хэтрүүлчихээд байна. Одоо таны хэтрүүлээд байж магадгүй зуршлуудыг сануулъя.

    Усан эмчилгээ

    Биед хангалттай ус уух үнэхээр сайн ч ус ихэдвэл эрүүл мэндэд хортой. Хэт их ууснаар биен дэх сода багасны. Улмаар хөл, гарнаас эхлэн хавагнаж, бүр даамжирвал ухаан алдаж, команд орж ч болзошгүй. Иймээс өдөрт уух усныхаа хэмжээг хэр их хөдөлгөөнтэй, ямар хоол иддэг, нас, ямар зорилгоор усан эмчилгээ хийж байгаа зэргээ тооцож, боломжтой бол мэргэжлийн хүний заавраар тогтоох хэрэгтэй.

    Самар ихдүүлэх

    Самранд цусан дахь холестринтой тэмцэж, зүрхний өвчнөөс сэргийлдэг эрүүл өөх тос агуулагддаг. Гэхдээ ихдүүлвэл калори өндөр учир биеийн жин нэмэгдэх талтай. Жингээ бууруулах гэж байгаа хүмүүс өдөрт ердөө 5-6 ширхгийг л хэрэглэдэг. Хэзээд давсалсан самарнаас татгалз, үгүй бол цусны даралт ихсэх талтай.

    Сунгалт

    Дасгалын өмнө сунгалт хийвэл сайн гэж бодож байна уу? Харин ч булчингаа гэмтээж болзошгүй. Сунгалт олон хийвэл булчин суларч, гэмтэхдээ амархан байдаг.

    Смүти их хэрэглэх

    Мэдээж смүти сайн ч өдөрт нэг стаканаас илүүг уух хэрэггүй. Смүти нь шингэн ихтэй учраас таныг хавагнуулж, гэдэс дүүргэх нөлөөтэй. Жингээ хасах гэж байгаа хүнд олон смүти хэрэггүй.

    Шүдээ хэт цэвэрлэх

    Сувдан цагаан шүдтэй болох гэхдээ хэт их үрснээс болоод шүдээ гэмтээж байж болзошгүй. Хэт үрснээр шүдний паалан унаж, буйлыг үрснээр гадны нөлөөнд өртөмхий шүдний уг нь гарч ирж магадгүй. Шүд, буйлны асуудалтай хүмүүсийн дийлэнх нь амны хөндийн эрүүл мэнддээ маш сайн анхаардаг хүмүүс байдаг гэнэ шүү.

    Гар ариутгагч хэтэрхий их хэрэглэх

    Ариутгагч хэрэглэн нян бактери устгах зөв ч тогтмол хэрэглэвэл гаран дахь бактери нь цэвэрлэгч бодист тэсвэртэй болж, халдвар тархах үндэс болно. Мөн гарын тань арьс хуурай, ширүүн болно.

    Завсарлагагүй дасгал хийх

    Дасгал хөдөлгөөн мэдээж чухал. Гэхдээ нэг дор удаан эсвэл хүнд дасгал амралтгүй хийснээр биеийн булчин, эд эсийг гэмтээхээс өөр зүйлгүй. Таны биенд өөрийгөө эдгээх хугацаа хэрэгтэй. Иймээс долоо хоногийн таван өдөр дасгал хийсэн бол хоёрт нь амарч заншаарай. Үгүй бол бие сульдаж, ядарна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй