ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өрнөлөө

            Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 08 сарын 14-ны өдрийн А/671 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өрнөлөө. Найман дүүрэгт өрнөсөн вакцинжуулалтын аян өндөр хувьтай биелсэн тухай Нийслэлийн мал эмнэлгийн газраас манайд мэдээллээ. Бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтад Багануур дүүрэг 100.5 хувь, Багахангай дүүрэг 99 хувь, Налайх дүүрэг 98.6 хувь, Сүхбаатар дүүрэг 103.4 хувь, Чингэлтэй дүүрэг 92.8 хувь, Хан-Уул дүүрэг 98 хувь, Сонгинохайрхан дүүрэг 92.7 хувь, Баянзүрх дүүрэг 99 хувьтай хамрагджээ.

             Мал, амьтнаас хүнд халдварладаг  өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог өвчин бөгөөд  өвчтэй мал, амьтнаас  хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн (зүрх, уушиг, элэг, дэлүү), шээс,  бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай   халдварт өвчин юм. Энэ өвчин 2008 оны байдлаар дэлхийн  60 шахам оронд  бүртгэгдсэн бөгөөд манай  улсад  нэг жилд дундажаар 400-500 хүн буюу 10000 хүн ам тутамд 1-2 хүн шинээр өвчилдөг хэмээн ХСҮТ-ийн цахим хуудсанд мэдээлжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй