Дэлхийн хоёрдугаар дайны үед аймшигт хэргүүд үйлдэгдсэн Освенцим хорих газрын хянагч асан Рейнхолд гэх 93 настай өвгөн ирэх сард шүүхээр орно. Түүнийг 170 мянган хүнийг хөнөөсөн гэмт хэргийн хамсаатан гэж үзэж байна. Рейнхолдыг 1942-1944 онд Освенцим хорих газрын хорт хийн тасагт ажиллаж байсныг прокурорын байгууллага нотолсон аж. Эмч нар даваа гарагт түүнийг хэдий нас дээр гарсан ч өдөрт хоёр цагаас илүүгүй үргэлжилвэл шүүх хуралдаанд оролцох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэхүү заргыг мэдүүлж байгаа тал өмнө нь Жон Демжанжук гэх Нацист хорих газрын хянагчийг 28060 хүний амийг хөнөөсөн хэрэгт хариуцагчаар татаж, ял оноолгож чадсан байна. Собибор хорих газарт ажиллаж байсан Жон Демжанжук 2011 онд шүүхээс таван жилийн ял сонсоод, жилийн дараа амьсгал хураасан юм. Мөн энэ оны эхээр Освенцим хорих газрын офицер асан Оскар Гроенинг гэгч хүн Унгарын 300 мянган еврей хүнийг хөнөөсөн хэрэгт холбогдож, дөрвөн жилийн хорих ял сонссон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт