Их Британи улс Исламын улс террорист бүлэглэл болон дарангуйлагч Башар Ал-Ассадаас зугатсан дүрвэгчдэд нэг тэрбум фунтын тусламж олгосон байна. Гэтэл энэ их хөрөнгө зөвхөн НҮБ-ын удирдлагын болон ажилтнуудын зардалд зарцуулагдсан хэмээн тус улсын dailymail мэдэгдлээ. Сирийн дүрвэгчдэд хоол, эм бэлдмэл, орон байр болж очих ёстой байсан Британийн татвар төлөгчдийн мөнгөний тэн хагас нь НҮБ-ын зардалд явсан болохыг бүс нутаг дахь Британийн төлөөлөгч мэдэгджээ. Британичуудын хандивласан тэрбум фунтын 600 сая нь Дэлхийн хүнсний хөтөлбөр, Юнисеф буюу хүүхдийн сан, дүрвэгчдийн байгууллагад очсон байна. Харин үлдсэн хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч 7 сая долларыг зөвхөн дүрвэгчдийн байгууллагын хэвлэлийн зардалд зарцуулсан гэх баримт дэлгэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт