
Авлигатай тэмцэх газраас ирэх сарын 9-ний өдөр болох авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлажээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулна. Бүтээлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд Авлигатай тэмцэх газрын байранд хүлээн авах юм. Уралдаанд түрүүлсэн бүтээл 500 мянга, хоёрдугаар байр 400 мянган төгрөг, гуравдугаар байр 300 мянган төгрөгийн шагналтай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт