ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Комад байхдаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй

    Английн Хампшир нутгийн 28 настай Колвина Жолин гэх бүсгүй удаан хугацаанд команд байсны эцэст өдөр өдрөөр тэнхэрч явна. Нэг жилийн шахамын өмнө комаас сэргэсэн ч өнөөдрийг хүртэл өөрөө явж чадахгүй, сайн ярьж чадахгүй байгаа аж. Гэхдээ залуу эмэгтэй эргэж хэвийн байдалдаа орохын тулд өдөр бүр хичээж, өөрийгөө шахсаар байгаагийн гол учир нь Маяа. Нэг нас дөнгөж хүрч буй Маяа 29 долоо хоногтойдоо мэс заслын аргаар хорвоод мэндэлжээ. Охиноо төрөх энэхүү агшинг охины ээж нь мэдэрч чадаагүй нь харамсалтай. Энэ үед Колвина Жолин комад ороод зургаан долоо хоносон байжээ. Маяа охин хоёр ч удаа сэхээн амьдруулах тасагт хэвтсэн бол охины ээжийг амьд гарах магадлал 10 хувьтай гэж эмч нар ар гэрийнхэнд нь хэлж байжээ. Одоогоос яг жилийн өмнө Колвина 23 долоо хоногтой жирэмсэн гэрийнхээ ажлыг хийж байгаад толгой нь гэнэт хүчтэй өвдөж, ухаан алдсан байна. Эмч нар түүний толгойноос их хэмжээний нөж гаргажээ. Хүнд мэс заслын дараа комад орсон Колвина энэ оны хоёрдугаар сард ухаан ороод  хамгийн түрүүнд хүүхдээ асуусан бөгөөд аль хэдийн зургаан долоо хоног хүрсэн Маяа охиноо энгэртээ тэвэрчээ. Өнөөдөр Колвина охиноо өөрөө асарч халамжлахыг туйлын ихээр хүсч, хөл дээрээ босох гэж бүх хүчээрээ тэмцэж байгаа юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй