Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын иргэний агаарын “Когалымавиа” компанийн Airbus A321 онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр /2015.11.02/ Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийллээ.
Үүнд “Оросын Холбооны Улсын “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон хувиасаа Оросын найрсаг ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэлээ илэрхийлж байна. Энэхүү осол нь нөхөж баршгүй гарз бөгөөд эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд учирсан уй гашууг монголын ард түмэн хуваалцаж байна” хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт