Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Шалгалтын гол зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийн байдалд үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах, шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг чөлөөлөхөд оршино.
Шалгалтаар
Мөн гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан эсэх, зөвшөөрөлгүй хашааг сунгаж гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан эсэх, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх, гэр хороолол дахь нийтийн байрны гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан эсэхийг шалгаж чөлөөлнө.
Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ 14 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа.
Иргэний үүргээ биелүүлж барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй хашаа, хаалт, хайс сунгаж, гарааш, өргөтгөл барьсан бол чөлөөлөхийг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт