ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Трансжендер эмэгтэйг эрчүүдийн шоронд хорьсныг 150 мянган хүн эсэргүүцжээ

    Их Британи улсад 26 настай Тара Хюдсон гэх трансжендер эмэгтэйг эрчүүдийн шоронд хорьсныг 150 мянган хүн эсэргүүцэж гарын үсэг цуглуулжээ. Иргэдийн хүчтэй эсэргүүцлийн ачаар Тара Хюдсоныг өчигдөр /2015,10,30/ эмэгтэйчүүдийн хорих анги руу илгээжээ. Насанд хүрсэн цагаасаа хойш эмэгтэй хүний амьдралаар амьдарч байгаа ч Тара Хюдсон албан ёсны бичиг баримтанд өнөөдрийг хүртэл эрэгтэй хүн хэвээр учир ийнхүү эрчүүдийн шоронд саатуулжээ. Түүнийг согтуурсан үедээ танхайрч, баарны менежер рүү дайрсан учраас ийнхүү гурван сар баривчлан саатуулах шийдвэр гарсан байна. Тарагийн ээж Жэки Брүклин охин нь эрчүүдийн шоронд байхдаа бэлгийн дарамтад өртсөн гэж хэвлэлд мэдэгджээ. Британийн Либерал Ардчилсан намын тэргүүн Тим Фаррон “Тарааг эмэгтэйчүүдийн хорихт шилжүүлсэн нь зөв. Анхнаасаа эрчүүдийн хорихт оруулах ёсгүй байсан. Тарагийн хэрэг манай Хууль зүйн яаманд энэ төрлийн хэргийг зохицуулах шинэ боломж өглөө гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ. Тара Хюдсон make-up artist чиглэлээр ажилладаг бөгөөд өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан хүн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй