Румын улсын нийслэл Бухарест хотод өчигдөр Халловены баяр тэмдэглэж байсан 26 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан харамсалтай үйл явдал боллоо. Баярт зориулсан рок хөгжмийн тоглолтын үеэр дэлбэрэлт болсон байна. Албаны эх сурвалжууд 26 хүн амиа алдаж өөр 157 хүн шархадсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Тус улсын дотоод хэргийн дэд сайд Раед Арафат амь үрэгдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй хэмээн мэдээлжээ. Гэрчүүдийн хэлснээр гал түймэр эхлэхийн өмнө клубын дотор талд салют буудуулсан байна. Дэлбэрэлт, гал түймрийн дараа гэмтсэн хүмүүсийн 88 нь эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү баярын арга хэмжээнд 400 гаруй хүн оролцож байжээ. Баярын энэ өдөр Румын улсын Goodbye to Gravity хамтлаг сүүлд гаргасан Mantras of War цомгийн баяраа тэмдэглэж байжээ. Тус хамтлагын гоцлол дуучин Андрей Гаулт нь 2008 оны Мегастар буюу Америкийн шүтээн тэмцээнтэй адил телевизийн шоуны ялагч юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт