ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн бүхнээс урт насалдаг

    Үр хүүхдээ нялх балчир үед нь шөнө бүрийг дутуу нойртой дуусгаж, хооллож, ундлан өсгөх эх хүнээс ихээхэн тэвчээр шаарддаг, бүтэн цагийн ажил билээ. Тэгвэл ээжүүдийн нөр их хөдөлмөр талаар болдоггүй  тухай таатай мэдээ дуулгаж байна.

    Төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор нас нэмэхгүй ч хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн эрт нас барах магадлал бусдаас 20 хувь бага. Үүгээр зогсохгүй хүүхдээ хөхүүлж өсгөсөн бол ээж таны амьдрах хугацаа харьцангуй урт байх аж. Энэхүү судалгааг Лондон хотон Эзэн хааны нэрэмжит коллежийн судлаачид Европ тивийн 323 мянга шахам  эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаанд тулгуурлаж гаргажээ. Энэхүү судалгаанаас өмнө хүүхэдтэй аавууд ч бас илүү урт насалдгийг тогтоож байсан гэнэ.

    Хүүхэд тээж төрүүлэх үед эмэгтэй хүний биед гормоны өөрчлөлт гарснаас улбаалж зүрхний эрүүл мэнд сайжирч, хорт хавдар тусах эрсдэл буурдаг. Бүтэн 13 жил үргэлжилсэн судалгааны дүнд хүүхэдтэй эмэгтэйчүүд хорт хавдар, зүрхний өвчлөлөөр нас барах магадлал тав дахин бага болохыг тогтоосон байна.

    Мөн анхны хүүхдээ 20-оод насандаа төрүүлсэн ээжүүд эрүүл байж, урт насалж байгааг нь харагджээ. Мөн 2-3 хүүхэдтэй ээжүүд хорт хавдраар нас барах магадлал цөөн, мөн хүүхдээ хөхөөрөө хооллосон ээжүүд хүүхдээ угжаар хооллосон ээжүүдээс нас барах магадлал 8 хувь бага байсан байна. Учир нь эмэгтэй хүний биен дэх хорт хавдрыг дэмждэг  оестроген гормоны хэмжээ хөхөөр хооллох хугацаанд буурдагтай холбоотой. Мөн жирэмслэхээс хамгаалах эм уудаг бүсгүйчүүд тамхи татдаггүй тохиолдолд бусдаас удаан амьдрах магадлал 10 хувьтай. Тамхи татах үед хамгаалах эмний урт хугацаанд үйлчлэх үйлчлэл буурдаг байна.

    Тус судалгаагаар бас нэгэн сонирхолтой дүгнэлт гаргасан нь хүүхдийн тоо гэр бүлийн аз жаргалтай хамааралтай тухай. Эхнэр нөхөр хоёрын харилцаа гурав дахь  хүүхэд төрсөн ч улам сайжирдаг бөгөөд дөрөв дэх хүүхдээс эхлэн энэ сэтгэл хангалуун байдал буурч эхэлдэг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй