ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өглөөний цайнд талх идэх Буруу

    Өглөөний цайнд талх, гурилан бүтээгдэхүүний оронд уургаар баялаг хүнс хэрэглэвэл зөв хооллолт болно. Өглөөний цайндаа зөв хоол хүнс хэрэглэж чадсан хүмүүс жин нэмдэггүй, эрүүл жингээ хадгалж чаддагийг судлаачид тогтоосон байна. Уг нь өглөөний цай гэдэг бол 24 цагт идэх хоол хүнсний хамгийн чухал хэсэг боловч бид үргэлж буруу хоол хүнс идэхийн зэрэгцээ, зарим үед хэлэн дээрээ юу ч тавилгүй гардаг зуршилтай. Зөв хүнс өглөөний цайнд хэрэглэсэн тохиолдолд өдөржин эрч хүчтэй байж, ойрхон өлсөх мэдрэмж арилдаг. Өглөө идэх зөв хүнсэнд өндөг, тараг, самар, мөөг, улаан лооль зэрэг уураг ихтэй, эрүүл мэндэд тустай өөх тос, эслэг ихтэй хүнс багтана. Ийм хүнс хэрэглэсэн тохиолдолд өдрийн хоолны цаг хүртэл цатгалан байдаг. Мөн эрүүл мэндэд тустай өөх тосны ачаар гэдэс хийгээр дүүрэх нь бага байхын зэрэгцээ, цатгалан байхад мөн нөлөөлнө. Хоол хүнсэндээ энерги үүсгэгч дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэвэл тархины ажиллагаа илүү сайжирч, ажиллахад тустай.

    Өтгөн хаталтад тустай хүнсий бүтээгдэхүүнүүд

    Батга гаргадаг гол 5 хүнсний бүтээгдэхүүн

    Эрүүл өөх тос бэлэглэгч 5 хүнс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй