ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зургаан сартай жирэмсэн бүсгүй 470 грамм жинтэй охин төрүүллээ

    Хөл хүнд бүсгүйчүүд нисэх онгоцоор нисч байгаад хугацаанаасаа өмнө төрсөн хэрэг нэг сард хоёр дахь удаагаа гарлаа.

    Нашвиллээс гаралтай Женни Дрейк гэх бүсгүй Дублин хотын төрөх эмнэлэгт жирэмсний 25 долоо хоногтойдоо амаржиж, охин төрүүллээ. Хугацаанаасаа дөрвөн сарын өмнө төрсөн 470 грамм жинтэй охиндоо Женни Дрейк Зое Ирланд гэх нэр хайрласан байна. Төрсөн өдрийнхөө төөргөөр амьд гарч ядсан бяцхан охинд Ирланд гэх нэр өгсөн нь ч учиртай. Хөл хүнд бүсгүй Парис хотоос Умард Каролина хүрэх Американ Эйрлайнс компаний нисэх онгоцоор зорчиж байх үед төрөх үйл явц эхэлж, Ирланд улсын Дублин хотод яаралтай газардахаас өөр аргагүйд хүрчээ. Бүсгүйг Дублин хотын эмнэлэгт хүүхэд төрөхөөс дөрөвхөн минутын өмнө арайхийж амжиж хүргэсэн байна. Жирэмсний хоёрдахь гурван сардаа явж байсан Женни Дрейк нислэг эхэлснээс нэг цагийн дараа хоорондоо гурван минутын зайтай өвдөж эхэлжээ. Нэгэнт охин хугацаанаасаа өмнө мэндлэх нь тодорхой болсон учир Женни Дрейкэд минут бүр үнэтэй байжээ. 25 долоо хоногтойд хүүхдийн уушиг бүрэн хөгжөөгүй учир нисэх онгоцонд төрсөн тохиолдолд охиноо амьд үлдэхгүйг мэдэж байсан учраас хэвлийдээ нэг минут ч болов илүү байлгахыг ээж нь хичээж байжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй