
Дэлхийд зургаан секунд тутамд нэг хүний тархинд цус харвалтаар нас барж байна. Монгол улсад Тархинд цус харвах өвчин нь 10 мянган хүн амд 65-аас дээш насанд 66,21 байна.
Манай улсад 2003 оныг хүртэл зүрхний ишеми, тархинд цус харвалтын шалтгаант түвшин ойролцоо байсан бол 2012 оноос тархинд цус харвах өвчний шалтгаант нас баралт тэргүүлэх хандлага ажиглагдаж байна. Манай улс “тархины цус харвалт”-аараа дэлхийд тэргүүлэх орны тоонд оржээ.
Жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдрийг Дэлхийн цус харвалтаас сэргийлэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Би эмэгтэй хүн” гэсэн уриатай явагдаж байна. Цус харвалт өвчнөөр эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан өртдөг боловч нас баралт эмэгтэйд илүү өндөр байдаг. Жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ, цэвэршилт зэрэг хүйсийн онцлог, нийгэм сэтгэл зүйн хямралд ялангуяа хөгжиж буй орны эмэгтэйчүүд хамгийн их өртөж цус харвалтанд өртдөг байна.
Зөвхөн амьдралын зөв хэвшил л энэ өвчнөөс биднийг хамгаалж чадна. Цусны даралтаа тогтмол хянах. чихрийн шижин, тамхи татах, таргалалт, жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүд, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, халдварууд, архидалт, газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлууд нь энэ өвчин үүсэх шалтгаан болдог учраас энэ бүгдэд өртөхгүй байх хэрэгтэй.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт