ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эбола АНУ-ын албаар тараасан тахал уу?

    Тэрээр үргэлжлүүлээд Эбола бол огт тархаагүй бас оршин тогтнож ч байгаагүй вирус. Энэхүү вирусыг Улаан загалмай нийгэмлэгийн ажилчид Африкийн дөрвөн оронд тодорхой шалтгааны улмаас авчирч тараасан зохиомол өвчин. Тэдэнтэй харилцаж, үзлэгт хамрагдсан бүх хүмүүс тэр вирусээр нь өвчилсөн. Тийм учраас Нигери болон Либерчүүд тэдний эсрэг тэмцэж эхэлсэн болохоор тэд нэмж худал ухуулга хийсээр байна. Барууны орнуудын тараагаад байгаа цуурхал ч огт худлаа, дэлхий дахин үнэнийг мэдэх хэрэгтэй гэсэн байна.

     Нэгдүгээр шалтгаан

    Хэрэвээ та санаж байгаа бол Америкчууд Боко Харамын эсрэг тэмцэж цэрэг хөдөлгөж эхэлсэн тэр үеэс л Эболагийн цуурхал тарж эхэлсэн. Тухайн үед Нигери улс дахин нэг газрын тосны орд илрүүлээд байсан төдийгүй худал Эболагийн талаар үнэнийг хэлэхээр тэмцэж эхлээд байсан юм. Түүгээр ч үл барам Боко Харам бүлгэмийнхэн нэг ч охин хулгайлаагүй гэжээ.

    Хоёрдугаар шалтгаан

    Сьерра Лион улс бол дэлхий дээрх хамгийн том алмаз буюу очир эрдэнийн ордтой улс. Нийлүүлэлт нь ч өргөн байдаг. Харин сүүлийн 4 сард уурхайн ажилчид ажиллах нөхцөл хамгийн тааруу бас цалин хөлс бага хэмээн тэмцэл өрнүүлж эхэлсэн. Уурхайн гол хөрөнгө оруулагчид нь АНУ-ын төлөөлөгчид байдаг. Ажилчид бослого гарган ажил хаялт зарлаж эхэлсэн даруйд орлого эрс буурдгаас үүдэн тэд Эбола дээр дөрөөлөн ажилчдаа ажиллуулахад хүрсэн.

    Гурав дугаар шалтгаан

    АНУ Эболагийн бүс нутаг руу 4000 орчим эмнэлэг цэргийн хүч илгээж сайн хүний дүр исгэсэн. Үнэн хэрэгтээ тэдгээр эмч нар Эболагийн тархалтыг нэмэгдүүлэх зорилготой ирсэн. Анх улаан загалмайн эмч нар халдвартай тарилга тарьсан бөгөөд энэ үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр тэд заларсан юм. Учир нь уг халдварыг зөвхөн тарилгаар тарааж байсан учраас тэр гэжээ. Тэдгээр эмч нар Баруун африкт ирсэний дараа тархалт улам нэмэгдэж эхлсэн.

    Дөрөвдүгээр шалтгаан

    Яагаад Эболагийн халдвар авсан гэх цагаан арьстан эмч эмнэлгийн ажилчид эдгэрээд хар арьстан эрүүлийг хамгаалах салбарынхан үхэж үрэгдээд байгаа вэ гэж үү? Америкчууд өөрсдөө халдварыг тараасан учраас эмчлэх аргыг нээж илрүүлсэн байгаа учраас л тэр шүү дээ. Өнөөг хүртэл нэг ширхэг ч хар арьстан эдгэрлээ хэмээн мэдээллийн хэрэгслүүдээр цуураагүй л байна шүү дээ. Тэд өдөрт хэдэн мянгаараа нэмэгдсээр байгаа Африкийн орнуудын хүн амыг цөөрүүлэх бодлого баримталж байгаа нь л энэ. Хэрвээ Эбола хүнээс хүнд халдварладаг юм бол АНУ-ын Засгийн газар яагаад бүх нислэгүүдийг хааж, иргэдээ бусад орнууд руу чөлөөтэй зорьчуулсан хэвээр байгаа юм бэ. Үгүйдээ энэ аймшигт тахлыг вакцин нэртэй алуурчнаар дамжуулан тэд л тараасан.

    Ийнхүү бичсэн Ганын сэтгүүлчийн нийтлэл дэлхий дахиныг шуугиулж байгаа юм. Эцэст нь вакцин битгий хийлгэ тэгээд л болно. Та Эбола тусахгүй. Энэ бол Баруун Африк дахь хүн бүрийн ярьж байгаа асуудал. Гэвч та энэ талаар нэг ч удаа сонсоогүй байх. Яагаад гэж үү? Яагаад гэвэл та барууны орнуудын худал мэдээлэл, харгис бодлогод хэт их итгэж автсан болохоор л тэр гэжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй