Сүүлийн хоёр жилд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 10-20 хувь буурчээ. Гэтэл бэлгийн замын халдварт өвчин тэмбүү, трихомониаз буурахгүй харин ч өссөөр байна. Тэмбүү гэхэд өмнөх оны 7 сартай харьцуулахад энэ онд 264-өөр буюу 7.4 хувь өсчээ. Өөрөөр хэлбэл түрүү жилийн өдийд 3304 хүн өвчилсөн бол энэ онд 3568 болж нэмэгдсэн гэсэн үг. Энэ эрчээрээ оны эцэст 6000 давах төлөв байна. Дээр дурдсан 3568 гэсэн тоо бол зөвхөн эмнэлэгт хандаж үзүүлж, эмчлүүлсэн хүмүүсийн тоо. ДОХ туссан нэг хүний ард 50 орчим хүн байдаг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг юм билээ. Энэ хэмжүүрээр үзвэл Монголд дор хаяж 8650 гаруй ДОХ-ын вирус тээгч, 50 мянган гаруй бэлгийн замын өвчтөнүүд байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт