Интернет худалдааны Target компани долоо хоног бүр хэрэглэгчид рүүгээ явуулдаг сурталчилгааны хуудсандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зураг ашигласныг эцэг эхчүүд ихэд сайшааж байна. Хүүхдийн Халловен баярын хувцасны тухай сурталчилгаанд таягтай охинд “Frozen” хүүхэлдэйн киноны Элса гүнжийн хувцсыг өмсгөжээ. Энэ сурталчилгааг харсан Жен Спикенажел Кролл гэх ээж талархсан үгтэй пост Фэйсбүүктэй бичсэнийг одоогийн байдлаар 5600 хүн дахин тараагаад байна. Жен Кролл “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг сурталчилгаандаа оролцуулж, олон нийтэд тэднийг энгийн гэдгийг мэдүүлсэнд баярлалаа” гэжээ. Target компани 2012 онд Дауны синдромтой хүүхдийг мөн сурталчилгаандаа хамруулж өнөөдрийнхтэй адил талархал хүлээж байжээ. Кроллын дөрвөн настай охин Жерренсиа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн нэг бөгөөд 2011 онд ой дөрвөн сартайдаа Гайти улсаас өнөөдрийн гэр бүлдээ иржээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт