ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жүжигчин бүсгүйчүүд “Сэтгэлийн хүч” аян өрнүүлжээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” киноны сүүлийн үзвэр “Өргөө-2”, “Тэнгис”, Соёмбо” кинотеатрт гарч эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр нээлтээ хийсэн уг кино ашиг орлогоороо тэргүүлж яваа. Энэ кинонд тоглосон уран бүтээлчид үзэгчдэд зориулж “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөг кинотеатруудад зохион байгуулсан.

    Тэд өвчтэй бяцхан хүүгийн эмчилгээнд зориулан “Сэтгэлийн хүч” сайн үйлсийн аян өрнүүлж, хит дууныхаа орлогыг хандивлан, “Сэтгэлийн хүч” нэртэй тоглолт Монгол Бөхийн Өргөөнд хийсэн билээ. Үүгээр ч зогсохгүй хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн бяцхан жаалуудад энэ киногоо үнэ төлбөргүй үзүүлж, нэгэн өдрийг хамтдаа тоглож наадан өнгөрүүлжээ.

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй