Дэлхий дээрх амьтан бүр хээлээ харилцан адилгүй хугацаанд тээдэг. Бүсгүй хүний хүүхдээ тээх хугацааг 280 хоног барагцаалж үздэг. Орчин цагт эхчүүдийн сүүлийн сарын тэмдгийн хугацаа болон ураг бүрэлдэх үеийн хамгийн анхны эхо үзлэгийн үеэр тогтоосон хугацааг гол мөрдлөг болгодог. Гэсэн ч хүүхэд хэзээ төрөх нь тухайн хүүхдийн төрөх өдрийн төөрөг мэдсэн хэрэг байдаг.
Тэгвэл АНУ-ын Техас мужийн их сургуулийн Галвестон хот дахь анагаахын салбарын эрдэмтэд ургийн уснаас шинжилгээ авч хэзээ төрөхийг нь тодорхойлох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна. Тэд энэ дүгнэлтийг хийхийн тулд амаржиж байгаа 50 эмэгтэй, хараахан амаржаагүй боловч жирэмсний хугацаа нь дуусч байгаа 51 эмэгтэйн ургийн уснаас шинжилгээ авч харьцуулсан байна. Ургийн усан доторх эсийн элтэс болон ургийг тэжээж байсан эхэсний эд эст шинжилгээ хийж төрөх үйл явцыг эхлүүлдэг гол ялгаа нь юунд байгааг судалжээ. Жирэмсний хугацаа эцэстээ тулж, төрөх үйл явц эхлэхэд эхийн савны хананд бэхлэгдэж, хүүхдийг цусаар хангадаг эхэс бүрэн боловсордог. Энэ үед эхэсний бичил хэсэг болох теломерес эх биеэсээ салж ургийн усанд хөвдөг байна. Энэхүү хэлтэрхийн хэмжээ дээд цэгтээ тулах үед төрөлт эхэлдэг гэдгийг Техасын их сургуулийн эрдэмтэд мэдэгдэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт