
Жин барьж байгаа хүмүүст нэн тохиромжтой тахианы махан хоол санал болгож байна. Нэг зуун грамм тутамдаа 34 ккал илчлэгтэй уураг, антиоксидант бодисоор баялаг энэ хоол жин барьж байгаа болон хоолны дэглэмтэй хүмүүст нэн тохиромжтой. Дэглэм барьж байгаа үед амттай сайхан хоолоо санагалздаг ч бүх амттай хоол өндөр илчлэгтэй байдаг. Харин тахианы мах, мөөгийг амтат жүржтэй болгосон энэ хоол өлсгөлөнг чинь дарж, сэтгэл цатгах шидтэй. Хоёр ширхэг тахианы цээж махыг тус бүрийг нь хоёр хуваахад дөрвөн гол мах гарч ирнэ. Энэ махаа хайруулын тавганд нэг талыг нь хоёр минут хоёр талыг нь шарж болгоно. 200 грамм юм уу нэг лаазтай мөөгийг мөн хуурна. Үүнийхээ дараа зууханд хоол болгох зориулалттай, халуунд тэсвэртэй саванд тахианы мах, шарсан мөөгөө хийж, дээр нь хальсалж хөндлөн хэрчсэн жүрж жимсээ тавина. Мөн 2-3 амны халбага хэртэй үрсэн бяслаг цацаж 170-180 хэмд халаасан зууханд 15-20 минут жигнэж болгоно. Бэлэн болсон хоолондоо өөрийнхөө хүслээр ногоон өнгөт ногоог жижиглэн хэрчиж, мөн анар жимсний үр цацвал бүр ч амттай болно.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт