Гэрэл зурагчин Марк МакЭндрьюс Невада муж руу аялахаасаа өмнө эмсийн хүрээлэнд очих нь бүү хэл тайчих клубт орж үзээгүй байжээ. Харин одоо тэр Невада мужийн эмсийн хүрээлэнгүүдийг нэг бүрчлэн мэддэг болсон байна. Нэг газарт долоо хоногоос бүтэн сар азнадаг болохоор сайн мэддэг болох нь аргагүй биз ээ. Энэ хугацаандаа бүсгүйчүүдтэй нэг ариун цэврийн өрөө хэрэглэж, өглөөний цайгаа хамт ууж, нөхөрлөдөг байна. Тийм ч учраас энд ажилладаг бүсгүйчүүд өөрийнх нь гэрэл зургийг авахыг зөвшөөрчээ. Түүний аяллын гэрэл зургуудаас заримыг нь хүргэж байна. Дашрамд мэдээлэхэд Невада мужийн эмсийн хүрээлэнгүүд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ч бүгд хотоос зайдуу байрлалтай. Мөн энд ажиллаж байгаа бүсгүйчүүд хүүхэдтэй, нөхөртэй, найз залуутай хүмүүс бөгөөд тэдний дунд бүр өөр мужээс зуны амралтаараа ирж мөнгө олдог математикийн багш бүсгүй байжээ. Бас нэг сонирхолтой мэдээлэл хүргэхэд эмсийн хүрээлэнгийн эзэд буюу бизнес эрхлэгчид нь ихэвчлэн нэг гэр бүлийн хүмүүс ээж, хүү, аав хүү нар байдаг байна.
Гэр бүлийн бизнес эрхлэгчид
Бүсгүйчүүд
Үйлчлүүлэгчид
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт