ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японд очих хүмүүсийн мэдвэл зохих зүйлс

    Япон улсад гадаадын иргэн заавал мэдвэл зохилтой олон сонирхолтой дүрэм журам бий. Юун түрүүнд японд очсон гадаадын иргэд пасспортоо заавал биедээ авч явах шаардлагатай байдаг. Тус улсын хуулиар бол Япон цагдаа нар гудамжинд хэнийг ч зогсоож, бичиг баримтыг нь шалгах эрхтэй бөгөөд пасспортгүй явсан тохиолдолд шууд баривчлагддаг байна.

    Японд аялах америкийн иргэдийг хоёр сар хүртэлх хугацаанд хэрэглэх эм бэлдмэлээ авч очихыг зөвшөөрдөг. Гэхдээ зарим улсад хуулиар хэрэглэхийг зөвшөөрдөг эмийг Японд хориглодог байна. Тухайлахад сэргээгч бодис агуулсан бүх төрлийн эм хориотой. Ийм найрлагатай хамрын дусаагуур, харшлын эсрэг эм зэрэг олон эмийн бүтээгдэхүүн байдаг. Иймээс японд аялахдаа ямар эм бэлдмэл авч явж болохгүйг элчин сайдын яамнаас тодруулах нь зүйтэй.

    Саяхныг хүртэл Япон улс тамхичдын хувьд диваажин байв. Хүссэн газартаа тамхи татаж болдог нь тус улсад дэлхийн бусад улстай харьцуулахад тамхи хямд байдагтай холбоотой. Гэхдээ саяхан батлагдсан хуулийн дагуу зөвхөн гудамжинд тамхи татахыг хориглоод зогсохгүй зоогийн газар, баранд тамхи татахыг хориглосон байна.  

    Японд гадаа гудамжинд архи ууж болдог. Энэ үйлдлийг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Олон нийтийн эзэмшлийн талбайд бүр шар айраг, саке худалддаг автомат машинууд хүртэл байдаг гэнэ. Мөн дөнгөж дэлгэрч буй  интоорын модны дор нийтээрээ пикник зохион байгуулдаг Ханами баяр бий. Хэдийгээр гудамжинд, цэцэрлэгт хүрээлэнд, далайн эрэг дээр хоол идэж, согтууруулах ундаа хэрэглэж болдог ч бусдад хүндэтгэлтэй хандаж, хэт их анхаарал татахгүй байх нь зүйтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй