ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Рене Зеллвегерийн хагалгааг америкууд таалсангүй

    Америкт олны танил, Оскарын шагналт, Холливудийн нэрт жүжигчин эмэгтэй гоо сайхны хагалгаанд орж царайгаа өөрчилсөн нь иргэдийг хоёр талцахад хүргээд байна. Дийлэнх нь олны танил, тэр тусмаа телевиз, дэлгэцээр гардаг хүмүүст энэ нь зохимжгүй явдал хэмээн үзжээ. Ямартаа ч CNN агентлаг "Та Рене Зеллвегерийн шинэ төрхийн талаар юу гэж бодож байна вэ?" гэсэн асуулгыг америкуудын дунд тавьсан байна. Санал асуулгад оролцогсдын 63 хувь буюу 9381 хүн “Би түүний энэ алхамыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Есөн хувь буюу 1393 хүн “Би түүнийг Брижит Жонс дүрээр нь мөнхөд санах болно” гэсэн бол зургаан хувь болох 911 хүн “Тэр надад өмнөх шигээ л харагдаж байна, өөрчлөгдсөн юм алга” хэмээн хариулжээ. Харин 3290 хүн буюу санал асуулгад оролцогсдын дөнгөж 22 хувь нь л “Тэр өөртөө анхаарал тавьж чадсан байна. Үнэхээр сайхан харагдаж байна” гэсэн хариултыг өгсөн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй