ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ДЭМБ мах хавдар үүсгэдэг гэж зарлалаа

    Өчигдөр /Х.26 даваа/ ДЭМБ боловсруулсан мах болон улаан мах нь хавдар үүсгэдэг болохыг зарлажээ. ДЭМБ-ийн салбар Хавдар Судлалын Агентлагийн 10 орны 22 эрдэмтэн боловсруулсан болон улаан мах хэрэглээн дээр 800 гаруй төрлийн судалгааг хийжээ. Өдөрт 50 гр боловсруулсан мах болон улаан мах иддэг хүн хүнд хэлбэрийн хавдартай болох магадлал 18 хувиар их байдаг болохыг тогтоосон байна.

    Боловсруулсан мах:

    • Зайдас
    • Хиам
    • Савласан мах
    • Ууталсан мах

    Улаан мах:

    • Үхэр, тугалын мах
    • Гахайн мах
    • Хонь, хурганы мах
    • Адууны мах
    • Ямааны мах

    Ялангуяа боловсруулсан махыг маш бага хэмжээгээр идсэн ч гэсэн хавдар үүсэх магадлал өндөрсдөг байна. Гэхдээ энэ нь махыг хэрэглэхээ боль гэсэн үг биш. Магадгүй хэрэглэх хэмжээгээ тааруулах ёстой хэмээн онцолжээ.

    эх сурвалж: time.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй