Сибирийн мөснөөс эртний морьд, арслан зааны хэсгүүд хөлдсөн байдалтай ихээр олддог. Заримых нь цус нь шингэн, бараг махыг нь идэж болохоор цэвэрхэн хадгалагдсан байх нь бий. Харин саяхан Якутын Шинжлэх Ухааны Академи бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн агуйн арслангийн хоёр зулзага олсоныг зарлан сенсаац дэгдээгээд байна. Арслангуудын насыг 10 мянган жил гэж тогтоожээ.
Евроазийн агуйн арслангууд (Panthera spelaea) дэлхий дээр амьдарч байсан хамгийн том арслан гэж тооцогддог. Мөрний өндөр 1,2м, тухайн үед нэг нутагт амьдарч байсан морь, цаа буга, жижиг арслан заанаар хооллодог байжээ. Тэднийг хүмүүс агнаж мөн цаг агаарын өөрчлөлт, хойд европын хүйтрэлтийг тэсвэрлэж чадалгүй устаж үгүй болсон гэж үздэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт