Амаржиж байгаа эх хүн өөрийгөө биш хорвоод мэндлэх гэж буй хүүхдэдээ л санаа зовнидог нь учиртай. Эх хүүхдээ төрүүлэх өвдөлтөөс илүү хүнд бэрхийг эхийн нарийн давчуу төрөх замаар байгалийн хүчээр шахагдан гарч буй нялх үр мэдэрдэг ч гэж ярьдаг. Эхчүүд хүүхдээ төрүүлж байхдаа тэднийг анх ямар царай төрхтэй энэ ертөнцөд гарч ирснийг мэдэх аргагүй байдаг. Тэгвэл бяцхан үрс минь ийм байдалтай, ийм царайтай анх төрдөг байх нь. Яг энэ үед ээжүүд бид "Толгой нь гарлаа" гэсэн үгийг эмчийн амнаас сонсож сэтгэл уужирдаг билээ. Тэгвэл гэрэл зурагчин Мэрри Фермонт анх удаа эхээс мэндэж буй нялх хүүхдийн толгой дөнгөж цухуйх үеийг гэрэл зурагт буулгаад маш онцгой мөчийг мөнхөлж үлдээснээ ойлгожээ. Тэр цагаас хойш эхийнхээ хэвлийгээс толгой илүү гарч буй үеийн гэрэл зургуудыг хальсанд буулгах болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт