ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайртынхаа сонирхлыг татъя

    Өөрийгөө хайрлаж энхрийл

    Өөртөө тохирсон, загварлаг тод өнгөтэй хувцас ав. Гоо сайханд ор, үсээ янзал. Боломжтой бол фитнесс клубт яв. Иог, салса бүжиг, бэлли дэнс гээд олон сонголт танд байна.

    Өөртөө цэцэг илгээ

    Өөрөө өөртөө цэцэг илгээ. Ажлын газартаа цэцэг хүргүүлж, “Ийм сайхан цэцэг бэлэглэсэнд баярлаа. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч” гэж Фэйсбүүктээ бичих, эвсэл “100 сарнай илгээсэнд баярлалаа” гэсэн мессежийг хайртдаа илгээ. Мэдээж өөрөө илгээгээгүй тул их сандрах болно.  

    Найзуудтайгаа гадуур гар

    Найз бүсгүйчүүдээс чинь гадна хэдэн залуус байвал зүгээр. Тэр залуус чамтай найзын харилцаатай байсан ч нөхөрт чинь, найз залууд чинь хаана, хэнтэй, юу хийж байгаа бол гэсэн сонирхол төрнө.

    Тэрний өмнө үе үе маягла

    Тэрний өмнө өөр эрэгтэй хүнтэй хөнгөхөн айлгүйт. Чамайг өөр эрэгтэй хүнийг сонирхож байгааг хармагцаа анчны зан чанар нь сэргэх болно.

    Байнга завгүй, нууцлаг бай

    Болзох гэж уулзах гэж битгий яар. Маш сонирхолтой, идэвхтэй амьдралтай гэдгээ харуул. Урихыг нь хүлээ.

    Өөр залуусын тухай ярь

    Гэхдээ найз залуу, эр нөхөртэйгөө харьцуулалгүй зүгээр л ярь. Чиний эргэн тойронд олон сонирхолтой, амжилттай залуус байгаа гэдгийг мэдүүл.

    Аз жаргалаар бялх

    Аз жаргалтай, эрч хүч дүүрэн эмэгтэйг харамлахгүй байхын аргагүй. Дээрх олон аргыг хэрэглэхгүйгээр тэр хүнээс хамааралгүйгээр аз жаргалтай байхад л уг нь хангалттай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй