ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-д алгуур амиа хорлож буй 43 сая хүн байна

    Одоогоос тавин жилийн тэртэй америкчууд тамхины хор хөнөөлийг мэддэг байсан ч Холливудын кино, загварын ертөнцийн нөлөөгөөр тамхидалтыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедийн мэс засалч Людер Терригийн олон жилийн судалгаа шинжилгээний дүнд бэлтгэсэн илтгэлийг тус улсын бүх нийтийн эрүүл мэндийн салбарын түүхэн дэх хамгийн чухал баримт бичиг гэж үздэг байна. Энэ явдлаас жилийн дараа АНУ-ын Конгресс мэс засалч Людер Террид тамхины хайрцаг дээр эрүүл мэндэд хортой тухай анхааруулга гаргах зөвшөөрөл олгожээ.

    Үүний зэрэгцээ 1971 онд телевизийн дэлгэцээр тамхины сурталчилгаа гаргахыг хориглосон бол 1970-аад оноос эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон тодорхой газруудыг бий болгожээ.

    Мөн  тамхинаас авах татварыг нэмэгдүүлж, бага насны хүүхдүүдэд тамхи худалдахыг бүр мөсөн хориглосон байна. АНУ-ын түүхэнд тус улсын 40 муж нэгдэн тамхи үйлдвэрлэгч компаниудаас тамхидалтаас үүдэлтэй өвчний эмчилгээний зардлыг нөхөн авах тухай заргыг шүүхэд мэдүүлж байжээ. 1998 онд энэ шүүх хурал 200 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх зөвшилцөлд хүрч өндөрлөжээ. 1960-аад оноос хойш АНУ-д тамхидалтын хэмжээ буурсан ч өнөөдөр 43 сая хүн тамхи татаж, нас баралтын багагүй хувийг эзэлсээр байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй