Монголын загвар зохион бүтээгч Аняа саяхны нэг ярилцлагадаа “Надад зориулсан ч бол бэлэг бүхэн сайхан” гэж хэлсэн. Үүний л адилаар бэлэг гэдэг тухайн хүнээс ирж байгаа халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл. Хайртай эр хүнээсээ бэлэг авах хичнээн сайхан. Гэтэл хайртай залуугаасаа, биеийнхээ нөгөө тал болсон эр хүнээс бэлэг аваагүй удсан бүсгүй олон. Тэр залуу яагаад надад бэлэг өгөхгүй байгаа юм бол гэж бодож байгаа бол анхаарлаа хандуулна уу.
Яаж өгөхөө мэдэхгүй
Танд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа эрэгтэй хүнд бэлэг өгөхийг заая гэвэл та эхлээд өөрөө өг. Талархсан сэтгэлийнхээ хариуг танд барих зориг төрнө. Залуугаасаа шууд юунд дуртайг нь асуу, юу мөрөөддөгийг нь мэд. Харин ийм бэлэг ямар вэ, тэр зүгээр үү гэх зэргээр санал болгож болохгүй. Хамтдаа явж залуудаа бэлэг сонгох үедээ өөртөө ч гэсэн ав. Ингэснээр мэдрэмжгүй залууд нэг бодол төрөх буй за.
Мөнгөө харамлах
Нэг дээвэр дор амьдардаггүй л бол нөгөө хүний чинь санхүү ямар байдалтай байгааг мэдэх аргагүй. Түүнийг сонс, тайван бай, тэрний түрийвчийг биш хүнд нь дурласан гэдгээ мэдрүүл. Харин зайлшгүй түүний мөнгийг зарцуулах үедээ үрэлгэн биш ухаалаг хандахад бүх асуудал шийдэгдэнэ. Мөнгөндөө чанга эр хүнийг магтаал сайшаалаар урамшуулж байх нь зөв.
Баглаа цэцэг
Цэцгийн баглаа сэтгэл хөдөлгөм, романтик боловч цэцгийг үндсээс нь тасалж, улмаар хэд хоногийн дараа үхэх ялын гүйцэтгэл шиг санадаг бүсгүйчүүд олон. Баглаа цэцэг биш, тасалгааны цэцгэнд дуртай хүүхнүүд ч байж болно шүү дээ. Хэрэв та ямар нэгэн байдлаар цэцэг авахыг хүсвэл залуудаа ямар өнгөтэй цэцгэнд дуртайгаа, ямар төрлийнх байвал зүгээр вэ гэдгийг мэдүүлэх л хэрэгтэй.
Юу бэлэглэхээ мэддэггүй эрчүүд
Бэлэглэх урлаг нь аз жаргалыг олох насан туршийн үйл явцтай л адил. Өөрийнхөө хүсч сонирхдог зүйлсийн жагсаалтыг гарга. Яг одоо биелэхээргүй хэтийн зүйл ч байсан болно. Энэ жагсаалтаа хамтдаа баяжуул. Нэг өдрийг ямар бэлэг авахад дуртай талаараа ярилцахад зориулж болно. Чанартай үзэг, дотуур хувцас, загварлаг саравчтай малгай, шинэ углааш. Эсвэл эдгээрээс өөр зүйлс. Тухайлахад шинэ майхан, эвхэгддэг кофений ширээ, камер, хоёр хүнд зориулсан мишок бэлгэнд өгч, авалцаж болох тухай ярилцаад үзээрэй.
Бэлэг өгөх хэрэггүй гэж үздэг эрэгтэй
Ийм залууг буруутгахын өмнө хэдэн зүйл бодъё. Та хоёр бэлэг өгч авалцах харилцаатай биш буюу арай эрт байна гэж боддог байж болох. Ийм бол өмнөх залуутайгаа харьцуулаад хэрэггүй, хоёрт хүн бүр өөр шүү дээ. Өмнөх найз охиндоо их бэлэг өгдөг байсан ч эцэстээ хаягдаад хоцорсон байж болох. Ер нь бэлгийг сэтгэл зүрхнээсээ өгдөг болохоос заавал өгөх ёстой гэсэн дүрэм байхгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт