ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алганы хээгээр тань таныг сонжъё

    Олон зууны турш хүн төрөлхтөн гарын алга, алганы хээгээр нь дамжуулан тухайн хүний талаарх олон мэдээллийг авч болдог гэдэгт итгэсээр, зурхай, мэргэнд гарын алгыг ашигласаар ирсэн билээ. Түүнчлэн алганы хээгээр алдаагүй мэргэлдэг цыганчуудын тухай ч бид мэднэ. Бид өмнө нь хурууны хэлбэрээр таны зан аашыг шинжиж байсныг манай байнгын уншигчид санаж байгаа биз ээ.  HIUB энэ удаад зүрхний судал хэмээн нэрлэгддэг алганы судлаар тухайн хүний зан ааш, хувь тавилангийн талаар мэдэж болох нэгэн энгийн аргыг хүргэж байна. 

    Таны зүрхний судал аль нь вэ? 

    Хэрэв 1 бол: Хэрэв таны зүрхний судал нэгдүгээр зурагт заасантай адил бол, та нилээд идэвх санаачлагатай, амбицтай нэгэн юм. Ямар нэг зүйлийг дүгнэх, шүүх, шийдвэр гаргахдаа маш ухаалаг ханддаг, бие даасан шинж чанартай, оюунлаг олон сайн чанартай хүн. Гэхдээ зарим зүйл дээр хэт материалист, хувиа хичээсэн загнадаг байж магадгүй. 

    Хэрэв 2 бол: Та маш сайхан сэтгэлтэй, бусдад халамжтай, итгэж болохуйц  хүн юм. Хүнд нэг л итгэсэн бол, байгаа бүхнээ тэр хүнд зориулчих дөхдөг. 

    Хэрэв 3 бол: Нилээд өөдрөг төлөвийн хүн. Ганц бие ч бай, хостой ч бай, өөрийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун байж чаддаг, ямар ч үед амьдралаас гэрэл гэгээтэй зүйлсийг олж хардаг хүн. 

    Хэрэв 4 бол: Та тун тэвчээртэй, халамжтай, тайван, сайхан сэтгэлтэй зөв энергитэй хүн юм. Энэ төрлийн хүмүүс бусдад туслах, хандив өгөх нилээд дуртай байдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй