АНУ-ын Орегон мужийн Портланд хотод нүцгэн дээрэмчин, гэрийн эзэнтэй хотын гудамжаар муур хулгана болж гүйлдсэн хэрэг гарчээ. 32 настай Ричард өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөөний гурван цагийн үед нэгэн айлд нэвтэрсэн байна. Тэрээр унтаж байсан гэр бүлийн хосын аль үнэтэй гэсэн эд зүйлийг цуглуулсныхаа дараа бүх хувцсаа тайлж улмаар орон орж, нөхрийг нь үнсээд баригдсан байна. Гэрийн эзэн нүцгэн дээрэмчин рүү гурван удаа гал нээж, гудамжаар хөөцөлдсөн хөгжилтэй хэрэг цагдаагийн хэлтэст өндөрлөжээ. Гэрийн эзний мэдүүлснээр шөнө сэрэхэд дээр нь хутга барьсан нүцгэн этгээд сууж байхад ихэд айж цочирдсон байна. Цагдаа нар дээрэмчинг Портландын эмнэлэгт хүргэж, мансууруулах бодисын эмчилгээнд оруулаад хорих газарт аваачсан байна. Түүнийг дээрэм, бэлгийн дарамт, зөвшөөрөлгүйгээр зэвсэг ашигласан зэрэг хэрэгт буруутгаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт