Эцэг эхдээ хамгийн үнэтэй ирсэн дэлхийн хамгийн үнэтэй хүүхэд 950 мянган ам.долларын зардлаар иржээ. Монгол төгрөгөөр 18 тэрбум 88 сая 600 мянган төгрөг. Канадын залуу гэр бүл Хавайн аралд амрахаар ирээд эхнэр нь хугацаанаасаа гурван сарын өмнө амаржиж бяцхан охинтой болсон байна. Охин гурван сарын өмнө дутуу төрсөн ч анагаах ухаан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ачаар амьд үлдэж чадсан байна. Харин эцэг эх нь эмнэлгийн үйлчилгээний хөлс болох 950 мянган ам.долларын төлбөрт унасан байна. Хукулак, Киммел нарын охин Рийс хоёр сар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлжээ. Залуу эцэг эх Blue Cross нэртэй даатгалын байгууллагыг энэ зардлыг төлөх ёстой хэмээн заргалдаж байгаа ч тэдний хамрагдсан даатгал энэхүү гэнэтийн үйл явдалд хамааралгүй гэж үзэн цаад тал төлбөр төлөхөөс татгалзаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт